
Үс уналтаас сэргийлэх зөвлөмж №2
1. Хаврын улирал бол үсээ арчлах хамгийн тохиромжтой үе
Хаврын улиралд хүний бодисын солилцоо идэвхжиж, цусны эргэлт түргэсдэг. Үүний үр дүнд толгойн үсний уутанцар нөхөн сэргэж, үсний эсийн идэвхжил нэмэгддэг. Ийм үед үс унах нь ихсэхийн зэрэгцээ, ургах явц нь ч түргэсдэг. Өөрөөр хэлбэл, хавар бол байгаль дэлхий сэргэн, өнгөө засаж, навч нахиа дэлгэрдэгтэй адил хүний үс идэвхтэй ургах үе юм. Тиймээс энэ үед үсээ зөв арчилснаар эрүүлжүүлэх боломжтой.
2. Үсээ хатааж хэвших
Үсээ угаасны дараа сайтар хатааж хэвших хэрэгтэй гэдэг. Нойтон үстэй унтах нь ханиад томуу хүрэх, хуйх гэмтэх, үс уналт нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр нөлөөтэй. Тиймээс орой унтахын өмнө үсээ угаасан бол сайтар хатаах ёстой юм байна.
3. Эрт унтах
Хүний биеийн бодисын солилцоо 22:00-02:00 цагийн үед идэвхждэг тул эрт унтахыг дадал болгох нь чухал бөгөөд 6-8 цагийн нойр авах хэрэгтэй.
4. Үсээ зөв угаах
Хаврын улиралд үсний тослог ихэсдэг тул үсээ 1-2 өдөрт нэг удаа угаах нь тохиромжтой аж. Үсээ угаахдаа шампуниа толгой дээрээ шууд асгахгүй. Алгандаа хөөсрүүлээд дараа нь толгойдоо зөөлөн иллэг хийж угаах хэрэгтэй гэнэ. Мөн хэт халуун биш бүлээн усаар угаагаарай. Олон төрлийн ургамлын ханд агуулсан Адольф шампунь нь хаврын улиралд хуйхыг эрүүлжүүлж, үсний ургалтыг дэмжинэ. Мөн үсийг намирсан торгомсог болгож, үнэр нь өдрийн турш тансаг, сэнгэнэсэн мэдрэмжийг танд төрүүлэх болно.
