Таны захиалга 24 цагийн дотор хүргэгдэнэ.
Үс уналтаас сэргийлэх зөвлөмж №3
2026.02.13·1 мин уншина

Үс уналтаас сэргийлэх зөвлөмж №3

Улирал солигдох үед үсээ хэрхэн арчлах вэ?

Улирал солигдох үед агаарын температур, чийгшил огцом өөрчлөгддөг бөгөөд үүнээс үүдэн үс, хуйх амархан гэмтэх эрсдэл гардаг. Үс унах, тослогтох, арзайх, хуйх загатнах зэрэг нь улирал солигдоход нэмэгддэг нь үүнтэй холбоотой.

Тэгвэл энэ үед үсээ хэрхэн арчлах вэ?

1. Үсэндээ тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж, хэт ойр угаахгүй байх

Улирал солигдох үед хуйх эмзэг болдог. Ийм үед өдөрт дахин дахин угаах нь хуйх гэмтээх эрсдэлтэй. Тиймээс үсээ хэт ойрхон угаахгүй байх нь чухал юм. Мөн элдэв химийн найрлагагүй, байгалийн гаралтай үс арчилгааны бүтээгдэхүүн сонгох нь чухал юм. Хэт халуун биш, бүлээн усаар угааж хэвшээрэй.

2. Хуйхаа зөв арчлах

Хуйх эрүүл байх нь үс эрүүл байх үндэс болдог. Тиймээс хуйхаа хэт их маажих, цочроохоос зайлсхийх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн хуйх арчилгаанд тохирсон зөв бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал аж.

3. Чийгшүүлж, тэжээл өгөх

Үсэндээ чийгшүүлэх ангижруулагч, маск хэрэглэх. Үсний маскыг хуйхандаа биш үсний дунд хэсгээс үзүүр хүртэл түрхэх бөгөөд 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг байна.

4. Сайн унтаж амарч, стрессээ багасгах

Үсний уналт нь стресс, нойртой шууд холбоотой. Тиймээс амралтаа зохицуулж, сэтгэл санаагаа тогтвортой байлгах нь чухал юм.

5. Зөв хооллох

Уураг, витамин, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн тостой, халуун ногоотой, сахар ихтэй хоол хүнснээс зайлсхийж, ус сайн уух нь чухал юм.

6. Үс хатаагчаа зөв хэрэглэх

Мэргэжилтнүүд үс хатаагчийг хэт халуунаар нь удаан хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Үсийг нойтон үед нь самнахгүй байх, байнга будах, индүүдэх, чанга боохоос зайлсхийх хэрэгтэй гэнэ.

Хуйх эрүүл бол үс эрүүл гэдэг. Хуйх нь үс ургах хөрс бөгөөд зөв арчилснаар олон асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.