Таны захиалга 24 цагийн дотор хүргэгдэнэ.
Үс уналтаас сэргийлэх зөвлөмж №4
2026.02.13·1 мин уншина

Үс уналтаас сэргийлэх зөвлөмж №4

Үсээ угаасны дараа хатааж хэвшээрэй

1. Ханиад хүрэх, толгой өвдөх эрсдэлтэй

Үсээ угаасны дараа хатааж хэвших нь маш чухал аж. Толгой угаасны дараа хуйхны нүх сүв нээгдсэн байдаг. Тиймээс ялангуяа хүйтэн сэрүүний улиралд үсээ хатаахгүй байх нь ханиад хүрэх, толгой өвдөх цаашилбал тархины судас нарийсах ч эрсдэлтэй гэнэ.

2. Бактер үржих нөхцөл бүрдэнэ

Чийглэг орчин нь бактери болон бусад бичил биетэн үржих хамгийн таатай орчин юм. Үс удаан хугацаанд чийгтэй байх нь хуйханд бактери үржиж үрэвсэл, халдвар, хаг үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

3. Үсний ширхгийг гэмтээнэ

Чийгтэй үс нь хуурай үснээс илүү гадны нөлөөнд мэдрэг байдаг байх нь. Чийгтэй үсийг боох, самнахад салаалах, тасрах нь амархан байдаг гэнэ.

Тэгвэл үсээ хэрхэн хамгаалах вэ?

1.Үсээ зөв хатаах

• Толгойгоо угаасны дараа хуурай алчуураар зөөлөн дарж, усыг нь шингээх. Хамаагүй үрэх нь үсний ширхгийг гэмтээдэг.

• Сэнсээ дундаж болон бага хэмд, толгойноос 15 см-ээс хол зайд барьж хатаана.

• Хуйх, үсний угийг сайтар хатаах.

2.Зөв шампунь сонгож үсний ширхгээ хамгаалах

• Ургамлын хандтай, уналт багасгаж, тогслог тэнцвэржүүлэх, үсийг бэхжүүлж, гялалзуулах шампунь сонгоорой.