Таны захиалга 24 цагийн дотор хүргэгдэнэ.
Үс уналтаас сэргийлэх зөвлөмж  №1
2026.02.13·1 мин уншина

Үс уналтаас сэргийлэх зөвлөмж №1

Маш олон хэрэглэгчээс авсан судалгааны дүнгээс харахад үс унах нь хамгийн түгээмэл асуудал байдаг. Өдөрт 100 орчим ширхэг үс унах нь хэвийн зүйл гэнэ. Энэ бол байгалийн солилцооны үйл явц аж. Учир нь үүнтэй зэрэгцээд ижил хэмжээний үс шинээр ургаж байдаг. Тэгвэл үс унах асуудалтай тулгарсан гэдгийг хэрхэн дүгнэх вэ. Өөрөөр хэлбэл, шинээр ургаж буй үснээс илүү ихээр унах, энэ нь 3 сараас дээш үргэлжлэх, үс халцрах, гэмтэж хугарах, үс мэдэгдэхүйц сийрэгжих зэрэг шинж тэмдэг илэрвэл үсний эмгэгтэй болсон гэж тодорхойлж болох юм.

Тэгвэл үс уналтаас хэрхэн сэргийлэх вэ?

1. Сэтгэл санаа тайван байх

Үс уналтад нөлөөлдөг гол шалтгааны нэг нь сэтгэлзүйн тайван бус байдал юм. Тиймээс сэтгэл санаа тайван байхын тулд стрессээ багасгах, хангалттай нойр авах, архи тамхинаас татгалзах, амьдралын тогтмол хэвшилтэй болох хэрэгтэй.

2. Зөв хооллох

Өөх тостой, халуун ногоотой, хэт чихэрлэг хоолноос татгалзаж, жимс ногоо түлхүү хэрэглэх. Кофены хэрэглээг багасгаж, тэжээллэг хүнс хэрэглэх хэрэгтэй аж. Шар буурцаг, хар буурцаг, бууцай зэрэг нь үс ургалтад тустай бүтээгдэхүүн юм.

3. Хуйханд массаж хийх

Өдөр бүр өглөө болон орой хуйхандаа массаж хийх нь үс ургахад эерэг нөлөөтэй. Духнаас дагз хүртэл тогтмол массаж хийснээр цусны эргэлт сайжирч, хуйхыг тэжээлээр хангах, тосны ялгарлыг зохицуулах зэрэг ач тустай юм.

4. Үсээ зөв арчлах

Үсээ өдөр тутам угаахаас зайлсхийж, 2 өдөрт нэг угаах хэрэгтэй. Мөн элдэв химийн найрлагагүй, органик бүтээгдэхүүн хэрэглэж хэвших.